2016-11-08,14:37
- 1. Химийн холбоо химийн холбоогоор нэгдэж молекул хэрхэн үүсдгийгорчин үед атомын бүтцийн электроны онолын үндсэн дээр тайлбарлаж байна. Химийн хувьд тогтвортой олон атомт систем бүрдүүлж байгаа хоѐр ба түүнээс дээш тооны атомын хоорондох харилцан үйлчлэлийг химийн холбоо гэнэ. Атом буюу молекулуудын хоорондын бусад төрлийн үйлчлэлээс химийн холбооны ялгагдах гол онцлог гэвэл нэгдэж байгаа атомуудын электрон бүрхүүлийн төрхөөрчлөгдөх явдал юм. Иймээс химийн холбоог электронбүрхүүлийн өөрчлөлттэй явагдах атомуудын харилцан үйлчлэл гэж үзэж болно.
- 2. Бодисууд хоорондоо нэгдэж химийн нэгдэл үсэх явцад энерги ялгарна. Хичнээн ихэнерги ялгарна, төдийчинээ батжилтай нэгдэл үүснэ. Иймээс холбоог задлахэнерги уг химийн нэгдлийн батжилын хэмжүүр болно.Химийн холбоог ангилсан хэд хэдэн ангилал байдаг. Химийн холбоог ионы,ковалентийн, донор акцепторын, устөрөгчийн, металлын холбоо гэж ангилдаг.1.1 Ковалент холбооКовалент холбоо нь нэгдэж байгаа хоёр атомын сондгой электронууд ерөнхийхос электрон үүсгэсний үр дүнд үүснэ. Хэрэв тухайн молекул нэг элементийнхоёр атомаас тогтсон байвал тэдгээрээс үүссэн хос электроны үүл харилцаннэвчиж, тэнд электроны нягтрал болсон хэсэгт татагдан тогтвортоймолекул үүснэ.
- 3. Химийн холбооны чухал тоон үзүүлэлт бол холбооны энерги бахолбооны урт байдаг. 1 моль устөрөгчийн молекул үүсэхэд 435кжэнерги ялгарна. Өөрөөр хэлбэл 1 моль устөрөгчийн молекулыгзадалж атом болоход 433 кж энерги шаардагдана. Үүнийгхолбооны энерги гэнэ. Устөрөгчийн атомын радиус 0,53 А бөгөөдхоѐр атомын цөмийн хоорондох зай 1,06 А байх байтал молекулүүсэх процесст орбиталууд нэвчиж хоѐр цөм ойртсоноостэдгээрийн хоорондын зай 0,74А болсон байдаг.Молекул үүсгэж байгаа цөмүүдийн хоорондын зайг холбооны уртгэнэ. Холбооны урт хэчнээн бага байна, химийн холбоотөдийчинээ батжилтай байна. Өөрөөр хэлбэл холбооны уртбагасах тутам холбооны энерги ихсэнэ. Нэг элемэнтийн хоѐратомаас тогтсон молекулын электрон үүл хоѐр цөмийн дундижил зайд орших учир нэмэх, хасах цэнэгийн ямар нэгэнтуйлшрал үүсэхгүй. Ийм холбоог туйлгүй ковалент холбоо, угмолекулыг туйлгүй молекул гэнэ.
- 4. Хэрэв молекул янз бүрийн элементийнатомуудаас тогтсон байвал ерөнхийэлектроны үүл аль нэг атомын тал руухазайж тэгш хэмт байдал алдагдана. Иймтохиолдолд туйлшрал үүснэ. Туйлтмолекул үүсгэж байгаа холбоог туйлтковалентийн холбоо гэнэ.
- 5. Жишээ нь, устөрөгч хлороос устөрөгчүүсгэхэд электроны хос хлорын зүг рүүхазайснаар хлор байгаа талд хасах туйл,устөрөгчийн талд нэмэх туйл үүснэ. Үүнийгтуйлт молекул гэнэ. Ингэж электронуудынерөнхий хос үүсгэн нэгдэж байгааатомуудын холбоог ковалент холбоо гэнэ.Өөртөө электроны ерөнхий хосыг татахатомын чадварыг түүний цахилгаан сөрөгчанар гэнэ. Атомын цахилгаан сөрөг чанархичнээн их байна , тэр нь электроны хосыгхүчтэй татна.
- 6. Холбооны чиглэл: Ковалент холбоо нь харилцанүйлчилж байгаа атомуудын электроны үүл дээдхэмжээгээр нэвчсэн чиглэлд үүсдэг. Өөрөөр хэлбэлтодорхой чиглэлд холбоо үүснэ. Үүнийг холбоонычиглэлт чанар гэнэ. Холбооны энэ чиглэл нь үйлчилжбайгаа атомын тоо ба электронуудын төрлөөсхамаарна. Хоѐр s–орбитал , p-орбитал, эсвэл s, p-орбиталууд нэвчиж s¹-s¹, p¹-p¹, s¹-p¹ электронуудынхослолоор үүссэн холбоо нэгдэж байгаа атомуудынтөвийг дайрсан шулуун дээр байрлана. Жишээ нь :Устөрөгчийн молекул s¹-s¹, HCl –ийн молекул s¹-p¹ , Cl-ийн молекул p¹-p¹ гэсэн электронуудын хослолоорүүснэ. Ийм төрлийн молекулийг шугаман хэлбэртэймолекул гэнэ. Түүний чиглэлийг шугаман чиглэл гэнэ
- 7. 1.2 Ионы холбооЦахилгаан сөрөг чанараар эрс ялгаатайэлемэнтүүдийн нэгдэл үүсэхэд , өөрөөр хөлбэлжинхэнэ метал ба метал бишүүд нэгдэхэдтэдгээрийн электроны ерөнхий хос цахилгаан сөрөгчанараар илүү атомт бүрэн шилжинэ. Үүний үрдүнд ион үүснэ.
- 8. Жишээ нь : Хлор дотор натрийг шатаахаднатрийн атомын сондгой 3s – электрон хлорынмөн сондгой 3-р электронтой нийлж электроныхос үүсгэнэ. Энэ ерөнхий хос хлорын атом уруубүрэн шилжсэний дүнд Na+,Cl- ионууд үүснэ.Ингэж электрон өгөх буюу эсвэл нэгдүүлэх замаарбуй болсон цахилгаан цэнэгтэй жижиг хэсгүүдийгион гэнэ. Эсрэг цэнэгтэй ионууд таталцсаны үрдүнд үүссэн нэгдлийг ионы нэгдэл, ионуудынхоорондын холбоог ионы холбоо гэнэ.
- 9. 1.3 Донор акцептор холбоо Нэг атомын хос электрон, нөгөө атомын хоосонорбиталын хооронд үүссэн холбоог донор акцептор холбоо гэнэ.
- 10. Үүнд : хос электроноо өгч байгаа хэсгийгдонор, хоосон орбиталдаа электроны хосыгхүлээж авч байгаа хэсгийг акцептор гэнэ.Жишээ нь :А: + В = А В Н3 N : + H + = NH4+Азотын атом донор, устөрөгчийн ионакцептор болно.